top of page

АЛСЫН ХАРАА

Бид сурагчдаа бие, сэтгэл, оюун ухаанаа цогцоор нь хөгжүүлж, үндэсний үнэт зүйлээ эрхэмлэдэг, суралцахуйн хэвшилтэй иргэн болгон төлөвшүүлнэ. Тэд шинэ технологийг бүтээлчээр, хариуцлагатай ашиглаж, тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулна.

ЗОРИЛГО

Бид сурагчдаа бие, сэтгэл, оюун ухаанаа цогцоор нь хөгжүүлж, үндэсний үнэт зүйлээ эрхэмлэдэг, суралцахуйн хэвшилтэй иргэн болгон төлөвшүүлнэ. Тэд шинэ технологийг бүтээлчээр, хариуцлагатай ашиглаж, тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулна.

​​

ҮНЭТ ЗҮЙЛС

- ХҮНДЛЭЛ

Бусдын үзэл бодол, соёл, үнэ цэнийг хүндэтгэнэ.

- ЁС ЗҮЙ 

Шударга, үнэнч, зарчимч байж, зөвийг эрхэмлэнэ.

- ХАРИУЦЛАГА

Үүргээ ухамсарлаж, нийгэмд эерэг хувь нэмэр оруулна.

- БҮТЭЭЛЧ БАЙДАЛ

Бүтээлчээр сэтгэж, шинэ санаа, шийдэл гаргана.

- ХАМТЫН АЖИЛЛАГАА

Бусадтай хамтран ажиллаж, хамтын үнэ цэн бүтээнэ.

- АЗ ЖАРГАЛТАЙ СУРАЛЦАГЧ

Суралцах үйл явцаас баяр хөөр авч, эерэг орчинд хөгжинө.

УРИА

ӨНӨӨДӨР СУРАЛЦ, МАРГААШ МАНЛАЙЛ

СУРАГЧИЙН ШИНЖ ЧАНАР

- ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙ 

Өөрийн болон бусдын мэдээлэл, санаачлагатай ажиллахдаа өөртөө итгэлтэй байх. 

Орхон ХаСү сургуулийн сурагчид өөртөө итгэлтэй, баталгаатай мэдлэгтэй, аливааг байх ёстой мэтээр хүлээж авах хүсэлгүй, оюуны эрсдэл авахад бэлэн байдаг. Тэд санаачлага, аргументуудыг зохион байгуулалттай, шүүмжлэлтэй аналитик арга замаар судалж, үнэлэх эрмэлзэлтэй байна. Тэд өөрсдийн үзэл бодлыг танилцуулж, хамгаалж чаддаг байхын зэрэгцээ бусад хүмүүсийн үзэл бодол, санааг хүндэтгэдэг.

- ХАРИУЦЛАГАТАЙ 

Хариуцлага хүлээдэг, бусдыг хүндэтгэдэг ба уриалгахан ханддаг. 

Орхон ХаСү сургуулийн сурагчид сурах үйлдээ эзэн болж, зорилго тавьж, оюуны бүтээлийн шударга байдлыг дэмждэг. Тэд бусадтай хамтран ажилладаг ба бусдыг дэмждэг. Тэдний үйлдэл бусдад болон хүрээлэн буй орчинд нөлөөлдөг гэдгийг ойлгодог. Тэд соёл, нөхцөл байдал, хамт олны ач холбогдлыг үнэлдэг.

- ЭРГЭЦҮҮЛЭН ТУНГААДАГ

Эргэцүүлэн тунгаадаг сурагч, суралцах чадвараа хөгжүүлдэг.

Орхон ХаСү сургуулийн сурагчид өөрсдийгөө суралцагч гэж ойлгодог. Тэд суралцах үйл явц ба үр дүндээ санаа тавьж, насан туршийн суралцагч байх ухамсар, стратегийг хөгжүүлдэг.

- ШИНИЙГ САНААЧИЛДАГ

Шинийг санаачлагч, ирээдүйн шинэ сорилтуудад бэлэн байдаг.

Орхон ХаСү сургуулийн сурагчид шинэ сорилтуудыг хүлээн авч, тэднийг авхаалжтай, бүтээлч, уран сэтгэмжтэйгээр даван туулдаг. Тэд мэдлэг, ойлголтоо шинэ, танил бус асуудлыг шийдэхэд ашиглах чадвартай. Тэд сэтгэлгээний шинэ арга барил шаарддаг шинэ нөхцөл байдалд уян хатан дасан зохицож чаддаг.

- ОРОЛЦООТОЙ

Оюуны болон нийгмийн хувьд идэвхтэй оролцоотой, өөрчлөлт хийхэд бэлэн байдаг.

Орхон ХаСү сургуулийн сурагчид сониуч зан, эрэл хайгуулч байдлыг өөртөө шингээж, илүү гүнзгий эрэл хийхийг хүсдэг. Тэд шинэ ур чадвар эзэмших сонирхолтой бөгөөд шинэ санааг хүлээж авдаг. Тэд бие даан болон бусадтай хамтран сайн ажилладаг. Тэд орон нутаг, үндэсний болон дэлхийн хэмжээний нийгэм, эдийн засагт бүтээлчээр оролцохоор бэлтгэгдсэн.

- АЗ ЖАРГАЛТАЙ СУРАЛЦАГЧ

Суралцах үйл явцдаа аз жаргалыг мэдэрч, идэвхтэй ханддаг сурагч.

Орхон ХаСү сургуулийн сурагчид суралцах үйл явцаасаа аз жаргалыг мэдэрч, дотоод сониуч зан, урам зориг, гайхширалаар сэдэлждэг. Тэд сурахуйг даалгавар бус, өсөлт, өөрчлөлтийн утга учиртай аялал хэмээн хүлээн авдаг. Шинэ чадварыг эзэмшихдээ бахархалтай ханддаг бөгөөд жижиг амжилтаа чин сэтгэлээсээ тэмдэглэдэг. Сурах үйлд дурлаж, сорилтыг эерэгээр хүлээж авдаг. Тэдний энэхүү аз жаргалтай суралцах хандлага нь бусдыг урамшуулж, эерэг, дулаан сургалтын орчныг бүрдүүлдэг.

- ҮНДЭСНИЙ ХЭЛ, СОЁЛ, ТҮҮХЭЭ ЭРХЭМЛЭГЧ СУРАГЧ

Үндэсний хэл, түүх, соёлоо дээдэлж, үндэстнийхээ үнэт зүйлд үндэслэн хөгждөг сурагч.

Орхон ХаСү сургуулийн сурагчид үндэсний хэл, түүх, соёлоо өөрийнхөө салшгүй нэг хэсэг хэмээн дээдэлдэг. Тэдний энэ гүн гүнзгий соёлын суурь нь бие хүнийх нь үнэт зүйл, өөрийн үнэлэмжийг бүрдүүлж, дэлхийд өргөн хүрээнд хандах үзэл санааг баяжуулдаг. Уламжлалаа хүндэтгэхийн сацуу орчин үеийн өөрчлөлт, шинэчлэлд нээлттэй байж, нийгэмд хувь нэмрээ оруулах хариуцлагатай иргэн болохыг эрмэлздэг.

bottom of page