
2026-2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН “ОРХОН ХАСҮ” СУРГУУЛИЙН
НЭГДҮГЭЭР АНГИД СУРАЛЦАГЧ ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ
НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
1.1. Энэхүү журам нь шинээр нэгдүгээр ангид суралцагч элсүүлэн сургахад үүсэх аливаа харилцааг зохицуулахад оршино.
1.2. Нэгдүгээр ангид шинээр суралцагч элсүүлэхэд сургуулийн дотоод журам, дүрэм болон энэхүү журмыг баримтална.
1.3. БСШУC-ын сайдын 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/200 тоот тушаалыг үндэслэн элсэлтийг эцэг, эх, асран хамгаалагч, хүүхэд, сургууль хамтран цахимаар зохион байгуулна.
1.4. 2026-2027 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид 120 суралцагч элсүүлэн суралцуулна.
1.5. Элсэлтийг хоёр үе шаттайгаар зохион байгуулна. Үүнд:
-
Нэгдүгээр шатны элсэлт: Тус сургуульд суралцдаг суралцагчдын төрсөн дүү болон багш, ажилтны хүүхдүүдийг элсүүлэх;
-
Хоёрдугаар шатны элсэлт: 1-р шатны элсэлтийн дараа үлдсэн квот дээр нээлттэй элсэлт зарлана.
ХОЁР. ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ
2.1. Элсэлтийн бүртгэлийг цахим хэлбэрээр явуулна.
2.2. Бүртгэлийн хугацаа: Хоёрдугаар шатны элсэлт 2026 оны 3 дугаар сарын 11-ний 09:00 цагаас 3 дугаар сарын 15-ний 20:00 цагийн хооронд явагдана.
2.3. Бүртгэлийг https://forms.gle/CYZ5XHptmEN7cQgt6 хаягаар орж бүртгүүлнэ.
2.4. Бүртгэлийн хураамж 30,000₮ байна. (Төлбөрийг бүртгэл хийгдэх явцад төлнө.)
Жич: Бүртгэлийн хураамжийг элссэн эсэхээс үл хамааран буцааж олгохгүйг анхаарна уу.
2.5. Бүртгүүлэхэд тавигдах шаардлага:
-
Элсэгч нь 2020 оны 01 дүгээр сарын 01-ээс 2020 оны 12 дугаар сарын 31-ний хооронд төрсөн байх
-
Бүртгэлийн асуулгын анкетийг бөглөхдөө (https://forms.gle/CYZ5XHptmEN7cQgt6) крилл үсгээр бичиж, асуулга тус бүрийн заавартай сайн танилцаж илгээх
-
Бүртгүүлэгчийн эцэг эх, асран хамгаалагч нь өөрийн и-мэйл хаяг, холбоо барих утасны дугаарыг алдаагүй, үнэн зөв бичиж оруулах
-
Бүртгэлийн хураамжийг төлсөн байх.
ГУРАВ. ЭЛСЭЛТИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ
3.1. Эцэг, эх, асран хамгаалагч нь хөндлөнгийн комиссын боловсруулсан асуултанд хариулсан байдал. ( https://forms.gle/CYZ5XHptmEN7cQgt6 )
3.2. Элсэгч нь асуулгад өгөгдсөн зургийн талаар тайлбарлан ярьж 2 хүртэлх минутанд багтаасан бичлэг хийж, илгээх. /эцэг, эх, асран хамгаалагчийн тусламжтайгаар/
3.3. Эцэг, эх, асран хамгаалагчийн асуултанд хариулсан байдал болон хүүхдийн зурагт тайлбар өгсөн зэргийг тус тус үндэслэн элсэлтийн комисс цаашид хамтран ажиллах эцэг, эх, асран хамгаалагчийг сонгож, хүүхдэд 1 дүгээр ангид элсэн суралцах эрх олгоно.
3.4. Сонгон шалгаруулалтын дүн мэдээг 2026 оны 3 дугаар сарын 20-ны өдөр бүртгэгдсэн и-мэйл хаягаар илгээнэ.
ДӨРӨВ. ЭЛСЭЛТ БАТАЛГААЖУУЛАЛТ
4.1. Элсэн суралцах эрх авсан бүртгүүлэгчийн ар гэрлүү сургалтын албанаас утсаар холбогдож гэрээ хийх нэмэлт мэдээллийг хүргэнэ.
4.2. Элсэн суралцах эрх авсан бүртүүлэгч нь сургалтын гэрээг байгуулснаар элсэлт баталгаажна.
4.3. Сургалтын гэрээ байгуулах хугацаанд гэрээ байгуулаагүй тохиолдолд Орхон ХаСү сургуульд суралцахаас татгалзсанд тооцон үл маргах журмаар дараагийн хүүхдэд эрх шилжинэ.
ТАВ. БУСАД
5.1. Сургалтын гэрээ байгуулсан элсэгч нь 4 долоо хоногийн бэлтгэл бүлгийн сургалтад заавал хамрагдана.
5.2. Элсэлтийн үеэр болон түүний дараа үүсэх аливаа асуудал, санал гомдлыг сургууль болон түүний томилсон элсэлтийн комисс дангаар шийдвэрлэнэ.
Цахим бүртгэл, элсэлттэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 11345547 болон дугаараас 09:00-16:30 цагийн хооронд холбогдон авах боломжтой.
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН
ОРХОН ХАСҮ СУРГУУЛИЙН ЗАХИРГАА
