top of page

Шинжлэх ухааны туршилтат өдөрлөг үр дүнтэй болж өндөрлөлөө

  • Nov 25, 2022
  • 1 min read

Олон улсын Кембрижийн хөтөлбөртэй Орхон ХаСү сургуулийн ахлах ангийн суралцагчдын дунд шинжлэх ухааны туршилтат өдөрлөг үр дүн ихтэй болж өндөрлөлөө. Кембрижийн хөтөлбөрийн AS & A level түвшний хими, биологи, физикийн хичээл судалж буй 11-12-р ангийн суралцагчид Кембрижийн IGCSE түвшний хөтөлбөр судалж буй 9-10-р ангийн суралцагчдад амьдралд хамгийн ойрхон туршилтын ажлуудыг өөрсдөө бэлтгэн онолын хамтаар тайлбарлан хүргэлээ. Мөн тус өдөрлөгийн үеэр 9-10 дугаар ангийн суралцагчид туршилтуудыг биеэрээ хийж үзэн танилцлаа.


Өдөрлөгт идэвхтэй оролцсон нийт суралцагчдадаа баяр хүргэж, бүх суралцагчдадаа амжилттай оролцсон сертификатыг гардууллаа.


Comments


Latest news

bottom of page