"Бусдыг ойлгох, ялгаатай байдлаа хүндэтгэх" сэдвийн хүрээнд сургалт орлоо
- admin admin
- Nov 21, 2022
- 1 min read
Өсвөр насны эхэн үеийг 10-12 нас гэж үздэг. Энэ үед суралцагчдын хувьд олон төрлийн асуудал тулгардагийн нэг нь харилцааны асуудал бөгөөд хүүхдүүд ямар нэгэн шүүмж сонсох, сул талаа бусдад мэдэгдэх дургүй байдаг. Тэгвэл энэ үед нэг нэгнээ ойлгон хүндлэх нь харилцааны хамгийн эерэг шийдэл болдог билээ. Сургуулийн 6-8 дугаар ангийн суралцагчдадаа "Бусдыг ойлгох, ялгаатай байдлаа хүндэтгэх" сэдвийн хүрээнд дунд, ахлах сургуулийн нийгмийн ажилтан Б.Дэлгэржаргал мэдээлэл хүргэлээ. Тэдний насны онцлогт тохирсон сорил тест ажиллуулж, үр дүн дээр нь үндэслэн хамтран ярилцаж, хүн бүр адилхан байх албагүй гэдэг ойлголтоо улам ихээр бататгалаа. Мөн сурацагчид маань өөрсдөө зарим дүрэм, хэм хэмжээг санаачилж, цаашид сургууль дээрээ хэвшүүлэхээр боллоо.

Comments