top of page

Олон Улсын Кембрижийн хөтөлбөртэй Орхон ХаСү сургуульд элсэхийг сонирхож буй суралцагчид доорх элсэлтийн процестой танилцана уу.

АЛХАМ 1 - ЭЛСЭГЧИЙН СУУДАЛ

Таны элсэн орохыг сонирхож буй ангид элсэлт авах суудал байгаа эсэхийг жил болгоны хавар 3-5 сард багтаан зарладаг.

АЛХАМ 2 - ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛИЙН ХУУДАС

Хэрэв таны сонирхсон ангид сул суудал байгаа бол та элсэгчийн бүртгэл рүү орж, анхан шатны бүртгэлийн формыг бөглөнө.

АЛХАМ 3: ЭЛСЭЛТИЙН ХУРААМЖ

Та элсэлтийн хураамжийг төлнө. Элсэлтийн бүртгэлийн хураамжийг буцаан олгохгүй.

АЛХАМ 4: ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТ

Манай сургуульд элсэхийг хүссэн бүх суралцагчдад өөрийгөө дахин дайчлан суралцах боломжийг олгох үүднээс элсэлтийн шалгалтын босгыг өндөр тогтоохгүй байхыг зорьдог. Гэсэн хэдий ч элсэгчийн сул суудлын тооноос хамаарч шалгалтын дүнг дээрээс доош жагсаан, суудлын тоонд тааруулан элсэгчийг шалгаруулж авах тохиолдол гардаг бөгөөд энэ тохиолдолд элсэлтийн шалгалтын босго онооны үнэлгээ өндөр болдог.

​

Шалгалт өгөх хичээлүүд: 2-5-р ангид элсэх суралцагчаас монгол хэл, математик, англи хэлний (өмнө нь англи хэл судалж байсан бол) шалгалт тус тус авна. 6-12-р ангид элсэх суралцагчаас математик, англи хэлний шалгалт тус тус авна.

​

Шалгалтын хэлбэр: бичгээр, амаар

​

1-р ангийн элсэлтийн шалгуур энэ хэсэгт хамаарахгүй болно

АЛХАМ 5: ЭЛСЭЛТИЙН БАТАЛГААЖУУЛАЛТ

Хэрэв та элсэлтийн шалгалтанд тэнцэж, элсэн орох болзлыг хангасан бол тань руу илгээгдэх суралцагчийн дэлгэрэнгүй анкетийг бөглөж, зохих сургалтын төлбөрөө төлснөөр элсэх процес баталгаажих болно.​

Элсэлтийн процесс

bottom of page