© Copyright 2019 by Orkhon Khasu international school

Сурагчдын өөрөө удирдах зөвлөл 

Эрхэм зорилго: СӨУЗ нь нийт анги бүлгийг хамарсан ил тод нээлттэй үйл ажиллагаа явуулж, суралцагчдын эрх ашгийг хамгаалан, тэдний өмнө тулгамдсан асуудлыг илрүүлж, шийдвэрлэхэд нь дэмжлэг үзүүлэх ба СӨУЗ-ийн гаргасан шийдвэр нийт суралцагчдын эрх ашигт нийцэж, тэднийг нийгмийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах чадвартай бие хүн болгон төлөвшүүлэхэд зорино. 


Үйл ажиллагааны үндсэн чиглэл: Бусдаас суралцан өөрийгөө хөгжүүлж, амжилттай суралцах хүсэл тэмүүлэлтэй, соёлч боловсон харьцаатай, нинжин сэтгэлтэй хувь хүнийг төлөвшүүлэхэд чиглэн, уулзалт яриа зохион байгуулах, сайн дурын аян өрнүүлж, ухуулан сурталчлах самбар гаргах, хууль дүрмийг сахин биелүүлж, эрх-эрх чөлөө, үүрэг хариуцлагаа ухамсарлаж сурахад нөлөөлнө.

Зөвлөх багш: Н.Сүнжидмаа 

- Сурагчдын зөвлөлийн үндсэн ажлыг чиглүүлж, зааварлана. 
- Санхүүгийн бичиг баримт хөтлөх, цуглаан зохион байгуулах зэрэг ажилд тусална.

 

Сурагчдын зөвлөлийн дарга: С.Энхсолонго / 9б анги/ 


- Сурагчдын зөвлөлийн хурлын товыг зохион байгуулна. 
- Гишүүдийн ажил үүргийг хуваарилна. 
- Сургуулийн захиргаа, эцэг эхийн зөвлөл, төрийн бус байгууллагуудтай харилцаа холбоо тогтоож, хамтран ажиллах гүүр нь болно. 
-Сурагчдын зөвлөлийн залгамж холбоо болох ирээдүйн удирдагчдыг хүмүүжүүлж бэлтгэнэ. 


Нарийн бичгийн дарга: А.Жаргалмаа /12анги/ 


- Даргатай хамтарч сурагчдын зөвлөлийн хурлын хэлэлцэх асуудлыг төлөвлөж, бэлтгэл ажлыг хангана. 
- Хурлын протокол хөтөлж, сонирхсон хүмүүст тараана. 
- Сурагчдын зөвлөлийн бичиг баримтанд хяналт тавина. 
- Сурагчдын санал хүсэлтийг хүлээн авч, нэгтгэнэ. 


Сурагчдын зөвлөлийн бусад гишүүд: 


-  О.Намуун           /12а анги/ 
-  Э.Энхмөнх         / 12а анги/ 
-  Б.Мөнгөнцэцэг  / 11а анги/ 
-  Г.Одбаяр           / 10а анги/ 
-  О.Хангэрэл        / 9а анги  / 

-  Н.Номин             / 9б анги  /
-  Ц.Ялгуун            / 8б анги  /  
-  Ц.Мандах           / 8а анги  / 

-  О.Сувд-Эрдэнэ  /7б анги  /
-  Х.Анударь          /7б анги  / 

Хяналтын багийн ажил:


- Суралцагчдын дүрэмт хувцсыг жигдрүүлэх 
- Хоцролтыг нэн түрүүнд арилгах 
- СӨУЗ-өөс зохион байгуулж буй аливаа ажилд багийн зүгээс хяналт тавих 
- Багш, суралцагчдын санал санаачлагыг дэмжин, тэднийг холбох гүүр болон хамтран ажиллах