© Copyright 2019 by Orkhon Khasu international school

Анхны “Movie Night” амжилттай зохион байгуулагдлаа

November 20, 2018

 

Кембрижийн олон улсын хөтөлбөртэй Орхон ХаСү сургуулийн “Суралцагчдын өөрөө удирдах зөвлөл”-ийн санаачлан хэрэгжүүлсэн “Movie Night” өдөрлөг 2018.11.16 өдөр ахлах, дунд ангийн 20 суралцагчдын дунд амжилттай явагдаж өнгөрлөө. 

 

Энэхүү кино өдөрлөгөөр дамжуулан бид суралцагчдынхаа бусадтай нээлттэй харилцах, англи хэлний чадваруудыг дээшлүүлэхийг зорьж байгаа юм. Мөн энэхүү өдөрлөгөөр ахлах болон дунд ангийн суралцагчид бие биентэйгээ танилцаж, найз нөхдийнхөө хүрээг тэлж байгаа юм. 

 

Энэ удаа суралцагчид “Everything everything” хэмээх кино үзсэн ба зөвхөн кино үзэхээс гадна бид киногоо үзсэнийхээ дараа хоорондоо санал бодлоо солилцож дотно яриа өрнүүлэв.

 

Кино өдөрлөг маань хичээл тарсны дараа 16:00-18:00 цагын хооронд болсон ба бид суралцагчдын аюулгүй байдалд хяналт тавих үүднээс өдөрлөгт оролцох суралцагчдын эцэг эх, асран хамгалагчдад “зөвшөөрөх хуудас” илгээж хамтран ажилласан ба тарах үеэр суралцагчдыг эцэг эх, асран хамгаалагчдад нь хүлээлгэн өглөө. Кино өдөрлөг 21 хоног тутамд 1 удаа зохион байгуулагдах учир дараагийн өдөрлөг 2018.12.07 өдөр зохион байгуулагдах төлөвлөгөөтэй байна.

 

МЭДЭЭНИЙ ХУУДАС РУУ БУЦАХ

 

НҮҮР ХУУДАС РУУ БУЦАХ

 

Share on Facebook
Share on Twitter
Please reload