
Олон улсын Кембрижийн хөтөлбөртэй “Орхон ХаСү” сургууль дээр 9 сарын 3-наас 23-ны хооронд Германы ахмад мэргэжилтний холбооны зөвлөх багш Thomas Heering ажиллаж, байгалийн ухааны багш нарт зөвлөн туслах үйлчилгээг амжилттай үзүүллээ. Тэрээр хими, биологи, физикийн хичээлүүдэд тогтмол сууж, сургалтын үйл явцтай танилцан, багш бүрийн хичээл удирдан явуулж буй арга зүйг ажиглаж, тэдэнд арга зүй, үйл ажиллагаагаа сайжруулах зөвлөгөөг өгөхөөс гадна физикийн хичээлийг хамтран заалаа. Мөн энэ хугацаанд байгалийн ухааны бүх багш нартай долоо хоног бүр 2 удаа уулзалт хийж, хичээлийг хэрхэн үр дүнтэй явуулах, суралцагчдаар мэдлэг бүтээлгэх арга зүйг хэрхэн сайжруулж, суралцагч төвтэй сургалтыг удирдан зохион байгуулах талаар олон сайхан зөвлөгөө өглөө.
НҮҮР ХУУДАС РУУ БУЦАХ