© Copyright 2019 by Orkhon Khasu international school

“World Scholar’s Cup” тэмцээнд амжилттай оролцлоо

March 30, 2018

Орхон ХаСү сургуулийн дунд насны 2, ахлах насны 1 нийт 3 баг “World Scholar’s Cup” тэмцээнд амжилттай оролцож, бүгд олон улсын дараагийн раундад оролцох эрхээ авцгаалаа. Амжилттай оролцсон нийт суралцагчдадаа баяр хүргэе. Энэ жил туршлага хуримтлуулсан суралцагчид маань дараа жил илүү олуулаа 10 баг бүрдүүлж сургуулиасаа оролцоно гэсэн урам зоригтой ирцгээлээ.

Дэлхийн 50 гаран орны суралцагчид эрдэм мэдлэгээрээ өрсөлддөг “World Scholar’s Cup” тэмцээнийг Улаанбаатар элит дунд сургууль Монголд 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулж, нийслэл, орон нутгийн олон улсын статустай 15 дунд сургуулийн 422 суралцагчид 141 баг болон оролцлоо.

 

Уг тэмцээнд суралцагчид гурав гурваараа баг болж, багийн мэтгэлцээн (Team debate), багаараа эсээ бичих (Collaborative writing), багийн тест сорил (Scholar’s challange), багийн асуулт, хариулт (Scholar’s Bowl) гэсэн дөрвөн төрлөөр өрсөлддөг бөгөөд бүх даалгаврыг анли хэл дээр гүйцэтгэж, мэтгэлцдэгээрээ онцлогтой юм.

 

Энэ жилийн хувьд “Даяаршсан дэлхий ертөнц” сэдвийн хүрээнд хүмүүсийн хоорондын харилцаа, дипломат харилцааны түүх, хар зах зээл, ой тогтоолт, оюун ухааны шинжлэх ухаан, хүмүүсийн хоорондын хэл, соёлын харилцааны орон зайг даван туулах нь гэх мэт дэд сэдвээр сурагчид мэтгэлцлээ. Энэхүү тэмцээний гол зорилго нь ирээдүйн сэтгэгч, манлайлагч нарыг нэг дор цуглуулж, оюун ухаан, эрдэм мэдлэгээрээ өрсөлдөхийн хажуугаар харилцан суралцаж, нөхөрлөж, дэлхийн иргэн болон төлөвшихөд туслах юм.

 

World scholar’s cup тэмцээн 2007 оноос хойш зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жил дэлхийн 6 тивийн 125 хотод 30000 сурагчид оролцож байна. Энэхүү тэмцээнд өндөр амжилт гаргасан багууд “World scholar’s cup” олон улсын тэмцээний шигшээ шат болох Куала Лумпур, Барселона, Мельбурн хотуудад болох дэлхийн хэмжээний раундаас дурын раундаа сонгон оролцох эрхийг олж авсан юм. Уг шигшээ шатны 3 раундаас шалгарсан багууд эцсийн шатандаа АНУ-ын Yale их сургууль дээр өрсөлдөцгөөх юм.

 

МЭДЭЭНИЙ ХУУДАС РУУ БУЦАХ

 

НҮҮР ХУУДАС РУУ БУЦАХ

 

Share on Facebook
Share on Twitter
Please reload