
Орхон ХаСү олон улсын дунд сургуулийн математикийн багш нар хамтран Огторгуйн геометрийн гарын авлага хэвлүүллээ. Уг гарын авлагад Хавтгайн болон Огторгуйн геометрийн томьёоны лавлах, чухал таблицууд, огторгуйн геометрийн бодлого бодож сурахад суурь болж өгөх бодлогууд, 12-р ангийн сурах бичгийн огторгуйн хэсгийн хүндэвтэр бодлогуудын бүрэн бодолт, бие дааж бодох жишиг бодлогууд оржээ. Тус гарын авлага нь залуу математикийн багш нар, огторгуйн геометрийн бодлого сонирхон судалдаг сурагчид, мөн ЭЕШ-нд бэлтгэж буй төгсөх ангийн сурагчдад зориулсан юм.
Багш нартаа талархал дэвшүүлж, ажлын өндөр амжилт хүсье!
НҮҮР ХУУДАС РУУ БУЦАХ