
Зургийн багш Д.Наранжаргал зургийн дугуйлангийн 4-5-р ангийн сурагчдынхаа хамтаар Монголын урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд зочилж, Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан тавигддаг эмэгтэй уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэнг үзэж сонирхлоо. Уг үзэсгэлэнд уран зураг, уран баримал, хүүхэлдэйн урлаг, керамик гээд олон төрлийн арга ажиллагаануудаар бүтсэн бүтээлүүдийг хараад сурагчдад гайхах, бишрэх сэтгэгдэл төрж, багшаасаа олон төрлийн асуулт асууж байлаа.
НҮҮР ХУУДАС РУУ БУЦАХ