© Copyright 2019 by Orkhon Khasu international school

Багш нар Дэйл Карнегийн үндсэн курс төгслөө

February 6, 2018

Саяхан Давосын дэлхийн эдийн засгийн форумд Алибаба группийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Жак Ма өнөөдрийн боловсролын систем мэдлэгт суурилсан сургалтаас татгалзаж, “soft skill”-ийг түлхүү заах хэрэгтэй. Ингэхгүй бол ирээдүйд бид компьютерт ялагдах аюултай нүүр тулах болно хэмээн нухацтай мэдэгдсэн. Мөн Харвардын их сургууль, Карнегийн сан, Стэнфордын судалгааны төвүүдийн хамтран хийсэн судалгааны үр дүн ажлын амжилтанд “soft skills”-ийн нөлөөлөл 85%-ийг эзэлж байгаа бол “hard skills” ердөө 15% эзэлж байгааг харуулсан.

 

Манай сургуулийн хувьд ч төгсөгчдөө хэрхэн “soft skills” өндөртэй иргэн болгох тал дээр олон ажлыг урт удаан төлөвлөгөөнийхөө хэсэгт чухалчлан багтаасан. Энэхүү төлөвлөлтийн маань нэг хэсэг хамт олноороо “soft skills”-ээ улам сайжруулах байлаа. Тиймээс бид урт удаан улирлын амралтыг ашиглан ур чадвараа цогцоор нь хөгжүүлэх хувь хүний хөгжлийн олон улсын тэргүүлэх курс болох Дэйл Карнегийн Амжилтад хөтлөх ур чадварууд гэсэн 8 бүлэг хичээлтэй 24 цагийн хөтөлбөрт амжилттай хамрагдаж, сертифекатуудаа гардан авлаа.

 

Дэйл Карнегийн 106 жилийн түүхтэй үндсэн курс хөтөлбөрийн шинэхэн төгсөгчид болж, Дэйл Карнегийн 90 гаруй улсын 9 сая төгсөгчдийн эгнээнд багтсан хамт олондоо баяр хүргэе.

 

Жич: “Аймаар үнэтэй, Аймаар гоё” гэсэн тодотголтой энэхүү сургалтанд хамрагдаж, тодотгол 100% үнэн гэдэгтэй санал нийлцгээлээ.

 

МЭДЭЭНИЙ ХУУДАС РУУ БУЦАХ

 

НҮҮР ХУУДАС РУУ БУЦАХ

 

Share on Facebook
Share on Twitter
Please reload