
Олон улсын хөтөлбөртэй Орхон ХаСү сургуулийн нийт багш нарт зориулж "Цагийн менежмент" сэдвээр боловсрол судлаач Г.Баянзул сургалт зохион байгуулж, багш нартай санал бодлоо солилцсон нь хувь хүний болон байгууллагын амжилт, түүнд хүрэх хөгжлийн зорилгыг сануулан, түүндээ шинэчлэл өөрчлөлт хийх санаа сэдлийг өгсөн үр дүнтэй сургалт боллоо.
Мөн багш нарт зориулж олон улсын санхүүч Я.Дашдорж "Цахим мөнгө гэж юу вэ? Түүний технологийн үндсэн зарчмыг ойлгох" сэдвийн дор сургалт зохион байгууллаа. Уг сургалтын үр дүнд багш нар сүүлийн үед түрэн гарч ирээд байгаа цахим мөнгөний талаар баттай сайн ойлголттой болж, цаг үеийн технологи, мэдээлэлтэйгээ хөл нийлүүлэн алхах боломжоо тодорхой хэмжээнд ахиулсан зүйл боллоо.
НҮҮР ХУУДАС РУУ БУЦАХ