© Copyright 2019 by Orkhon Khasu international school

Багш нар англи хэлээ сайжруулсаар байна.

January 18, 2018

Хос хэлний хөтөлбөртэй сургуулийн хүүхдийг энгийн сургуулийн хүүхэдтэй харьцуулахад олон давуу чанаруудтай байгааг маш олон судалгааны үр дүн тодорхой харуулж байгаа. Мөн үүнтэй зэрэгцээд хос хэлний хөтөлбөр хэрэгжүүлдэг сургуулийн багш гэдэг хүн мэргэжлийн болон хувь хүн талаасаа тасралтгүй хөгжиж байх хэрэгцээ шаардлага маш өндөрт тавигддаг. Энэ хөгжлийн нэг нь англи хэлний мэдлэг юм. 

 

Зөвхөн олон улсын хөтөлбөрийн хичээл заадаг ч гэлтгүй дан ганц үндэсний хөтөлбөрийн хичээл заадаг багш хүртэл англи хэлний мэдлэгээ сайжруулах нь манай улс шиг жижигхэн, мэдээллийн эх сурвалж маш бага орны хувьд асар их ач холбогдолтой юм. Англи хэлтэй багш дэлхийн хөгжилтэй хөл зэрэгцэн алхаж, байнга шинийг судалж, хэрэгжүүлснээр боловсролын чанарт ахиц дэвшил байнга гарсаар байх нь тодорхой. 

 

Манай сургуулийн бүх багш нарын 90% нь Бямба гарагт англи хэлний хичээлд тогтмол хамрагддаг. Энэ жил багш нар маань 3 группэд хуваагдан хичээллэж байгаа бөгөөд ирэх жил Европийн холбооны англи хэлний стандартын (CEFR) В1, В2, C1 түвшинтэй болохоор шамдацгааж байна. Сурагчдын амралтыг ашиглаад багш нар маань өдөр бүр англи хэлний хичээлээ хийцгээж байна.

 

Багш нартаа амжилт хүсье!

 

МЭДЭЭНИЙ ХУУДАС РУУ БУЦАХ

 

НҮҮР ХУУДАС РУУ БУЦАХ

 

Share on Facebook
Share on Twitter
Please reload