© Copyright 2019 by Orkhon Khasu international school

Сагсан бөмбөгчиддөө баяр хүргэе

December 10, 2017

2017 оны 12 сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн сурагчдын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд Орхон ХаСү, Аварга, Этүгэн, 15, 18-р сургуулиуд Б хэсэгт тааран тоглолоо. Манай сургуулийн дунд, ахлах насны сагсан бөмбөгийн багууд тэмцээнд оролцсоноос ахлах насны баг хэсгээсээ нэгээр, дунд насны баг хэсгээсэн хоёроор шалгарч гарлаа. Ирэх Бямба гарагт хагас шигшээд амжилттай тоглохыг хүсье. 

 

Сургууль спорт заалтай болсон өнгөрсөн 3 жилийн хугацаанд дунд нас дүүргийн аваргаас 1 алтан медаль, ахлах нас дүүргийн аваргаас 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн юм. Мөн Хан-Уул дүүргийн сагсан бөмбөгийн аварга анги шалгаруулах тэмцээнд 2 анги оролцож байснаас 1 анги нь алтан медаль, 1 анги нь мөнгөн медаль тус тус авсан юм.

 

МЭДЭЭНИЙ ХУУДАС РУУ БУЦАХ

 

НҮҮР ХУУДАС РУУ БУЦАХ

 

Share on Facebook
Share on Twitter
Please reload