
Олон улсын Кембрижийн хөтөлбөртэй Орхон ХаСү дунд сургуулийн 9-12-р ангийн сурагчид Америкийн соёл мэдээллийн төв дээр зочлон уг төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Мөн сурагчдад зориулан “Хүний наймаа гэж юу вэ? Монгол улс дахь нөхцөл байдал, Америкийн зарим туршлагаас” сэдэвт мэдээллийг Хүний аюулгүй байдлын судалгааны төвийн хөтөлбөрийн менежер Ж.Батзаяа танилцууллаа.
НҮҮР ХУУДАС РУУ БУЦАХ