© Copyright 2019 by Orkhon Khasu international school

6-8-р ангийн сурагчид англи хэл дээр дэлхийн түүхийн хичээлээ амжилттай судалж байна

December 1, 2017

Олон улсын хөтөлбөртэй Орхон ХаСү сургуулийн 6-8-р ангийн сурагчид дэлхийн түүхийн хичээлийнхээ хүрээнд Америкийн МС Grаw Hill education компаний "Discovering our past - a History of the World" сурах бичгийг судалдаг билээ. Багш, сурагчид маань энэхүү хичээлийн дижитал хувилбарын эрхийг ашигласнаар уг хичээлийг судалж байгаа дэлхийн өнцөг буланд байгаа хүүхдүүдтэй өрсөлдөх боломжтой болдог юм. Сурагчид маань энэхүү хичээлийн эхний бүлэг сэдвийнхээ хүрээнд бусад орны хүүхдүүдтэй өрсөлдсөнөөс 8б ангийн сурагч Д.Анужин 1-р байрт, 8б ангийн сурагч Х.Тавилан 5-р байрт, 8б ангийн сурагч Б.Бэлгүтэй 7-р байрт, 8б ангийн сурагч Б.Анхилмаа 8-р байрт, 8б ангийн сурагч А.Цэнгүн 9-р байрт тус тус орсноор 5 сурагч эхний 10-р байрт орлоо. Эхний жил дэлхийн түүхийн хичээлийн бүх агуулгаа англи хэл дээр судалж байгаа гэхэд энэ нь манай сурагчдын хувьд чамлахааргүй амжилт юм.

 

Нийт сурагчдадаа дараагийн бүлэг сэдвүүдийнхээ тестийг амжилттай өгөхийг хүсье.

 

 

МЭДЭЭНИЙ ХУУДАС РУУ БУЦАХ

 

НҮҮР ХУУДАС РУУ БУЦАХ

 

 

 

Share on Facebook
Share on Twitter
Please reload