© Copyright 2019 by Orkhon Khasu international school

“Сурагчдын аюулгүй байдал” сэдэвт АСК тэмцээний 2-р шатанд түрүүллээ

November 23, 2017

Хан-Уул дүүргийн ИТХ- аас Дүүргийн ЕБС-иудын дунд зохион байгуулж буй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Сурагчдын аюулгүй байдал” сэдэвт АСК тэмцээний 2-р шатны тэмцээн дүүргийн сургуулиудын хооронд зохион явагдлаа.

Дунд ангийн шалгаруулалтанд дүүргийн нийт 16 баг хууль эрх зүйн мэдлэг мэдээллээр хоорондоо өрсөлдөж, шилдэг 5 баг эцсийн шатны шалгаруулалтанд тунаж үлдсэнээс Орхон ХаСү сургуулийн дунд ангийн “We can do” баг 1-р байрт шалгарч, эцсийн шатны шалгаруулалтанд оролцох боллоо. 

 

Мөн ахлах ангийн ангиллын тэмцээнд 16 баг оролцсоноос манай сургуулийн ахлах ангийн “Darkness” баг 8-р байранд шалгарч, амжилттай оролцлоо. 

 

“Сурагчийн аюулгүй байдал” АСК тэмцээний III шатны шалгаруулалт 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр “Буянт-Ухаа” спорт цогцолборт зохион байгуулагдана.

 

Эцсийн шалгаруулалтанд оролцох “We can do” багийнхандаа амжилт хүсье.

 

МЭДЭЭНИЙ ХУУДАС РУУ БУЦАХ

 

НҮҮР ХУУДАС РУУ БУЦАХ

 

 

 

Share on Facebook
Share on Twitter
Please reload