
Олон улсын Кембрижийн хөтөлбөртэй Орхон ХаСү дунд сургууль нь 2017 оны 11 сарын 7,8,9,10-ны өдрүүдэд энэ хичээлийн жилийн анхны эцэг эхийн уулзалтаа зохион байгуулж, нийт эцэг эхчүүдийн 60% хүрэлцэн ирлээ.
УГ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ЦАГ ЗАВАА ГАРГАН ИРСЭН НИЙТ ЭЦЭГ ЭХЧҮҮДДЭЭ МАШ ИХ ТАЛАРХАЖ БАЙГААГАА ИЛЭРХИЙЛЭЕ.
Энэ удаагийн уулзалтаар сургуулийн удирдлагын зүгээс Л.Баянжаргал, Г.Баянзул нар олон улсын Кембрижийн хөтөлбөрийн танилцуулга, Кембрижийн хөтөлбөрийн эцэг эх, сурагч, сургуульд үзүүлж буй боломжууд, хос хэлний хөтөлбөртэй сургуулийн ашиг тусын талаар илтгэлүүд тавилаа.
Мөн Сэтгэл Судлалын Үндэсний Төвийн гүйцэтгэх захирал Б.Ууганцэцэг уригдан ирж “Эцэг эх байх нь хамгийн сайхан мэргэжил” сэдэвт лекцийг хүүхэд бүрийн насны онцлогоос нь хамааруулж 4 өөр бүлэгт хуваан эцэг эхчүүдэд сонсголоо.
НҮҮР ХУУДАС РУУ БУЦАХ