top of page
Search

Сурагчид үндэсни түүхэн жүжгүүдээс үзэж сонирхлоо


2017 оны 10-р сарын 21, 29-ний өдрүүдэд 5-12-р ангийн суралцагчид маань Улсын Драмын Эрдмийн Театрт зочилж, 5-8-р ангийнхан "Үндэсний түүхэн жүжгийн өдрүүд” сэдвийн хүрээнд тоглогдож байгаа Их эзэн хаан Чингисийн бага насны тухай түүхэн сэдэвт С.Жаргалсайханы “Тэмүүжин” жүжгийг үзэх бол 9-12-р ангийнхан Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлээс сэдэвлэсэн Ш.Гүрбазарын “Жаргаагүй нар” жүжгүүдийг хөнгөлттэй үнээр үзэхээр товлосон байгаа билээ.


​Үндэсний түүхэн жүжиг үзэх нь суралцагчдын танхимаар олж авсан мэдлэг чадварыг гүн бат болгон, уншсан зохиол бүтээлээ уран сайхны аргаар хэрхэн бүтэж, тэр нь хүний зүрх сэтгэлд яаж хүрч байгааг өөр өөрийнхөөрөө мэдрэн, түүнийгээ бусадтай хуваалцсанаар уран зохиолын ном унших дур сонирхлыг нь нэмэгдүүлж, иргэний болон нийгмийн үнэт зүйлээс насан туршдаа бүтээлчээр суралцах хандлага чадвартай, эх хэл соёлоо эрхэмлэдэг, үндэсний ухамсар сэтгэлгээтэй иргэн болж төлөвшихөд чиглэсэн үйл ажиллагааны нэг юм.


Latest news

bottom of page