© Copyright 2019 by Orkhon Khasu international school

Багш нар Cambridge IGCSE хөтөлбөрийн ахисан шатны сургалтанд хамрагдлаа.

September 24, 2017

 

Олон улсын Кембрижийн хөтөлбөртэй Орхон ХаСү дунд сургуулийн англи хэл, газарзүй, бизнес судлалын багш нар 2017 оны 9 сарын 20-ноос 24-ний хооронд Бээжин хотноо Кембрижийн багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулсан Cambridge IGCSE хөтөлбөрийн ахисан шатны сургалтанд хамрагдлаа. 

 

Тус сургалт нь "Beijing Royal International School" олон улсын дунд сургууль дээр зохион байгуулагдсан бөгөөд сургалт нь Кембрижийн IGCSE хөтөлбөрийг хамгийн багадаа 1 жил заасан, мөн анхан шатны мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдсан багш нарт зориулагдсан байдаг. Манай багш нар маань 2015 онд анхан шатны сургалтанд хамрагдсанаас хойш 2 жилийн турш IGCSE хөтөлбөр заасан юм.

 

 

МЭДЭЭНИЙ ХУУДАС РУУ БУЦАХ

 

НҮҮР ХУУДАС РУУ БУЦАХ

Share on Facebook
Share on Twitter
Please reload