© Copyright 2019 by Orkhon Khasu international school

SIAS олон улсын их сургуульд сурч буй төгсөгч нартай уулзлаа

September 17, 2017

 

Олон улсын хөтөлбөртэй Орхон ХаСү дунд сургуулийн төлөөлөгчид хамтарч ажилладаг SIAS олон улсын их сургууль дээр 3 өдрийн айлчлал хийж байна. Тус айлчлалын хүрээнд хамтын ажиллагааны өөр өөр боломжуудын талаар ярилцах юм. Төгсөгчид маань SIAS олон улсын их сургуульд 100% тэтгэлэгтэйгээр англи хэл дээр бакалаврт суралцахаас гадна 2 жил хятад хэлийг давхар судлан үздэг юм. Бид чинь маш гоё газар амьдарч байгаа биз дээ гэсээр бөөн аз жаргалтай угтсан төгсөгчдөө хараад маш их баярласан хэмээн багш нар маань ярьж байна. 

 

МЭДЭЭНИЙ ХУУДАС РУУ БУЦАХ

 

НҮҮР ХУУДАС РУУ БУЦАХ

Share on Facebook
Share on Twitter
Please reload