© Copyright 2019 by Orkhon Khasu international school

Миссүри мужийн их сургуулийн төлөөлөгчид айлчиллаа.

September 6, 2017

 

Олон улсын Кембрижийн хөтөлбөртэй Орхон ХаСү дунд сургууль дээр Миссүри мужийн их сургуулийн төлөөлөгчид айлчиллаа. Айлчлалын хүрээнд Орхон ХаСү сургуулийн захирал Л. Баянжаргал, Миссүри мужийн их сургуулийн англи хэлний институтийн захирал Jane Robison нар дараах хамтын ажиллагааг эхлүүлэх тохиролцоог хийлээ. 

Үүнд 


- Орхон ХаСү сургуулийн төгсөгчдийг Миссүри мужийн их сургуульд 40 хувийн тэтгэлэгтэй суралцуулах
- Орхон ХаСү сургуулийн багш нарын англи хэлний мэдлэгийг Миссүри их сургуулийн англи хэлний институтэд дээшлүүлэх
- Миссүри их сургуулийн зүгээс магистрын зэрэгтэй англи хэлний багш нарыг Орхон ХаСү сургуульд англи хэлний багшаар ажиллуулах
- Орхон Хасү сургуулийн 6-12-р ангийн суралцагчдыг Миссүри их сургууль дээр 3 долоо хоногийн хугацаанд "Global Leadership Academy" зуны хөтөлбөрт хамруулах

 

 

МЭДЭЭНИЙ ХУУДАС РУУ БУЦАХ

 

НҮҮР ХУУДАС РУУ БУЦАХ

 

Share on Facebook
Share on Twitter
Please reload