
Олон улсын Кембрижийн хөтөлбөртэй Орхон ХаСү дунд сургуулийн бага сургуулийн “Хаврын эгшиг” концерт хүүхэд бүрийн оролцоо уриан дор Хан-Уулын соёлын төвд болж өндөрлөлөө. Сурагчдын тоглолтын билетийг эцэг эхчүүд маань 3000 төгрөгөөр худалдан авч, нийт 765000 төгрөг болсныг Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгийн хүүхдийн тасагт эмнэлэгийн тоног төхөөрөмж худалдан авахад 100% зориулах юм. Сайн санааны үйлс нь хүмүүнлэг, энэрэнгүй нийгмийн үндэс суурийг цогцлоодог билээ. Уг тоглолтыг дэмжин оролцсон эцэг эхчүүддээ баярлалаа. Мундаг авьяастай сурагчдадаа бүр их баярлалаа.
НҮҮР ХУУДАС РУУ БУЦАХ