© Copyright 2019 by Orkhon Khasu international school

Англи хэл дээр анхны хэлэлцүүлэг амжилттай зохион явагдлаа

May 3, 2017

9-12-р ангийн сурагчдын дунд анх удаа “Айдас” сэдвийн дор англи хэл дээр бага хэмжээний хэлэлцүүлэг хийгдлээ. Хэлэлцүүлэгт 9-12-р ангиудын суралцагчид маань сайн дураараа оролцсон бөгөөд хэлэлцүүлгийг ямар нэгэн хасалт хийхгүйгээр бүгдийг тавьсан болно. Хэлэлцүүлгийн асуултыг тавихдаа суралцагчдад хариулах хугацааг ижил тэгш олгох үүднээс асуулт бүр тойргийн дагуу өөр өөр хүүхдээс эхэлж тавигдаад явсан болно. 

 

Хэлэлцүүлэгт оролцохоор ирсэн ч камерт бичлэг хийх гэж буйг мэдээд оролцохоо больсон суралцагчид маань дараа дараагийн хэлэлцүүлэгт өөртөө итгэлтэй байж, зориг гарган оролцдог болно гэдэгт итгэлтэй байна.


Анхны хэлэлцүүлгээсээ бид дараа дараагийн хэлэлцүүлэгт анхаарах зүйлсээ олж авч чадсандаа баяртай байна. Ирэх хичээлийн жилээс хэлэлцүүлгийг 6-8, 9-12 гэсэн ангиллаар, суралцагчдын хүссэн сэдвүүдээр тогтмол зохион явуулах болно. 

 

Англи хэл дээр хэлэлцүүлгийг тогтмол явуулснаар суралцагчдын англи хэлний ярих чадварыг дэмжиж:
- Нээлттэй байж, өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг болох
- Камерийн өмнө ямар нэгэн айдас, сандралгүй байж сурах
- Бусдын үзэл бодлыг хүндэлдэг болох зэрэг чадварууд хөгжих болно гэж харж байна

 

 

МЭДЭЭНИЙ ХУУДАС РУУ БУЦАХ

 

НҮҮР ХУУДАС РУУ БУЦАХ

Share on Facebook
Share on Twitter
Please reload