© Copyright 2019 by Orkhon Khasu international school

“Хүүхдийн урлагийн их наадам”-д анх удаа оролцлоо

April 26, 2017

Хан-Уул дүүргийн “Хүүхдийн урлагийн их наадам”-д амжилттай оролцсон нийт суралцагчдадаа баяр хүргэе. Нийт Хан-Уул дүүргийн харьяа 24 сургуулийн суралцагчид өрсөлдөж авьяас чадвараа сорилоо. 

 

Манай сургуулиас нийт 26 суралцагч оролцсоноос “Хөвчийн салхи” бүжгийн хамтлаг амжилттай оролцож 6-р байр, хамтлаг дууны бага ангийн төрөлд “Монгол жаалууд” хамтлаг 6-р байр, гоцлол дууны төрөлд оролцсон Б. Минжүүр тусгай байр эзэллээ. Дунд ангийн төрөлд хамтлаг дуугаар “Охидын уянга” хамтлаг 7-р байр, гоцлол дууны төрөлд Б. Мөнхцэцэг тусгай байр эзэлж тус тус амжилтуудыг гаргалаа. 

 

Урлагийн наадамд сэтгэл гаргаж оролцсон нийт суралцагчид болон эцэг эхчүүддээ баярлалаа. Энэ жил бид бүхний хувьд “Хүүхдийн урлагийн их наадам”-д оролцсон нь том алхам боллоо. Цаашид жил болгон оролцож, суралцагчдын маань авьяас чадвар нэмэгдэж, амжилт ч дээшлэх нь тодорхой юм.

 

 

 

МЭДЭЭНИЙ ХУУДАС РУУ БУЦАХ

 

НҮҮР ХУУДАС РУУ БУЦАХ

 

Share on Facebook
Share on Twitter
Please reload