Англи хэл дээр Газарзүйн хичээлээр АХА тэмцээн боллоо.


Олон улсын хөтөлбөртэй Орхон ХаСү сургуулийн 6-8-р ангийн сурагчдын дунд англи хэл дээр газарзүйн хичээлээр АХА тэмцээн зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд оролцох эсэх нь сурагчдын сайн дурын асуудал байсан хэдий ч өөртөө итгэлтэй байж, идэвхтэй оролцсон нийт сурагчдадаа баярлалаа.

6-8-р ангийн сурагчид маань 2 жилийн өмнөөс математик, хими, биологи, физикийн хичээлүүдээ англи хэл дээр судалж эхэлсэн бол өнгөрсөн хичээлийн жилээс эхлэн газарзүйн хичээлээ мөн англи хэл дээр судалж эхэлсэн юм.

Бүлэг тус бүрээс эхний 3 байрт шалгарсан сурагчдадаа дахин дахин баяр хүргэе!

6-р анги: I байр – 6а анги Б.Хулан II байр – 6б анги Бат.Анужин III байр – 6б анги А.Итгэлт

7 дугаар анги: I байр – 7а анги Б.Төгөлдөр II байр – 7а анги Ц.Мандах III байр – 7б анги Э.Ариунзаяа

8 дугаар анги: I байр – 8б анги Т.Бишүүбазар II байр – 8б анги Н.Номин III байр – 8а анги С.Одонгоо

МЭДЭЭНИЙ ХУУДАС РУУ БУЦАХ

НҮҮР ХУУДАС РУУ БУЦАХ


© Copyright 2019 by Orkhon Khasu international school