
10, 11, 12-р ангийн эрэгтэй суралцагчдад зориулж “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай” зөвлөмж яриа зохион байгууллаа. Энэ зөвлөмж яриаг ХУД-ийн цагдаагийн 1-р хэсгийн ахлах байцаагч, ахмад Б.Ганзориг явуулсан ба суралцагчдад санаатай болон санамсаргүй үйлдлээс гэмт хэрэгт холбогдож болзошгүй талаар, мөн биеэ зөв авч явах, бусадтай сөргөөцөлдөхөөс аль болох зайлсхийж, эелдэг зөв байдлаар асуудлыг шийдэх, эдгээрийн үр дагаврын талаар яриа зөвлөмж өглөө.
НҮҮР ХУУДАС РУУ БУЦАХ