© Copyright 2019 by Orkhon Khasu international school

Г.Учиралын амжилтыг сурталчлах сарын аяны нээлт боллоо

April 11, 2017

 

2014 оны “Азийн аварга” шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Дэлхийн шатрын холбооны дэд мастер, 11а ангийн суралцагч Ганхуягийн Учиралын амжилтыг сурталчлах сарын аяны нээлт өнөөдөр болж өнгөрлөө. Нээлтийн арга хэмжээний үеээр Г.Учиралын шатрын спортод гаргасан амжилтуудын дэлгэрэнгүй танилцуулга, сурагчдын урлагийн тоглолт, асуулт хариулт гэсэн арга хэмжээ зохиогдлоо. 

 

Г. Учирал нь 5 настайгаасаа эхлэн шатрын спортод хөл тавьж өдгөө нийт 11 жил тасралтгүй энэ спортоор хичээллэн олон сайхан амжилтын эзэн болоод байна. Г.Учиралыг амжилтыг сурталчлах аяны хүрээнд 1-12-р ангийн сурагчдын дунд Г.Учиралын нэрэмжит сургуулийн шатрын аваргийн тэмцээн зохион байгуулах, шатрын спортод сонтрхолтой сурагчдын дунд сонирхолтой уулзалт яриа хийх юм. Сарын турш Г. Учиралын уралдаан тэмцээнд гаргасан амжилтуудын танилцуулга сургуулийн самбарт байрлана.

 

МЭДЭЭНИЙ ХУУДАС РУУ БУЦАХ

 

НҮҮР ХУУДАС РУУ БУЦАХ

Share on Facebook
Share on Twitter
Please reload