© Copyright 2019 by Orkhon Khasu international school

Англи номны танилцуулгаар өрсөлдлөө

March 29, 2017

 

Олон улсын хөтөлбөртэй Орхон ХаСү дунд сургуулийн 6-11-р ангийн суралцагчдын дунд өөрсдийн уншсан англи номоо өгөгдсөн хугацаанд багтаан англи хэл дээр танилцуулах уралдаан зохион явагдлаа. Уг уралдаанд 
11а ангийн Н.Намуун 1-р байр
9а ангийн Б.Ариунгуа 2-р байр
9а ангийн Э.Гэгээн 3-р байр
7б ангийн Б.Анхилмаа 4-р байр
6а ангийн С.Өнөрбаяр 5-р байр тус тус эзэллээ. Нийт оролцсон сурагчдадаа баяр хүргэе.

 

Энэхүү уралдаан цаашид улирал бүр уламжлал болон 6-12-р ангийн сурагчдын дунд зохион явагдах бөгөөд оролцох сурагчид уралдаан болохоос 2 долоо хоногийн өмнө танилцуулах номныхоо нэрийг номын санчид өгч, уг номны нэрсийг сурагчдад нээлттэй зарлах юм. 

 

Тэмцээн дээр сурагч бүр 5 минутанд багтаан номоо танилцуулаад, үргэжлүүлэн номны талаар асуусан асуултанд хариулна. Асуултыг уралдаанд оролцож буй бусад оролцогч тавина. Асуултын тоо 5 гэсэн тоонд хязгаарлагдана. Номны ерөнхий танилцуулга, асуултанд хариулсан байдал, илтгэх чадвар зэргээр уралдаанд оролцож буй сурагчдыг үнэлж дүгнэнэ. 

 

Номны нэр зарлагдсан 2 долоо хоногийн хугацаанд бусад оролцогчид хүсвэл уг номнуудаас уншаагүй номнуудаа уншиж оролцогчдод тавих асуултаа бэлдэх боломжтой.

 

 

МЭДЭЭНИЙ ХУУДАС РУУ БУЦАХ

 

НҮҮР ХУУДАС РУУ БУЦАХ

 

Share on Facebook
Share on Twitter
Please reload