"Мөрөөдлийн зүг" олон улсын бүтээлийн уралдаанд амжилттай оролцлоо


Олон улсын хөтөлбөртэй Орхон ХаСү дунд сургуулийн 11а ангийн сурагч А.Намуунзул 10-12-р ангийн сурагчдын дунд зохион явагдсан "Мөрөөдлийн зүг" олон улсын бүтээлийн уралдаанд амжилттай оролцон уран баримлын төрөлд тусгай байрын шагнал хүртлээ. Мөн 11а ангийн сурагч Н.Намуун, М.Энхжин нар архитектурын төрлөөр, А.Жаргалмаа, Э.Ариунтөгөлдөр нар уран зургийн төрлөөр оролцож, финалын шатанд шалгарлаа. Уралдаанд оролцсон сурагчдадаа улам их амжилт хүсье. Сурагч А.Намуунзул нь сургууль дээрээ дүү нартаа зориулж барималын шаврын урлангийн клуб ажилуулдаг.




МЭДЭЭНИЙ ХУУДАС РУУ БУЦАХ

НҮҮР ХУУДАС РУУ БУЦАХ


© Copyright 2019 by Orkhon Khasu international school