© Copyright 2019 by Orkhon Khasu international school

Т.Энхжинг алдаршуулах сарын аян болов

March 14, 2017

 

6б ангийн сурагч Т.Энхжинг алдаршуулах сарын аян амжилттай явагдаж дууслаа. Аяны нээлтийн арга хэмжээнд Рио 2016 Олимпийн их наадамд Таеквондогийн төрлөөр оролцсон тамирчин П.Тэмүүжин болон Дэлхийн аваргын медальт тамирчин Б.Намуун нар хүрэлцэн ирж, хүүхдүүдэд амжилтаасаа ярьж хүүхдүүдийн сонирхсон асуултанд хариуллаа. Мөн Т.Энхжинтэй хамтран үзүүлэх тоглолт буюу Таеквондогийн ур чадвараа харуулах тоглолтыг зохион байгууллаа

 

Таеквондогийн спортыг сурталчилах зорилгоор хүүхдүүдэд биеийн тамирын хичээлийн цаг дээр нь Т.Энхжингийн дасгалжуулагч багш зочлон ирж Таеквондогийн спортоор хичээллэхэд болон спортоор хичээллэхийн ач холбогдолыг хүүхдүүдэд таниулж таеквондогийн хөнгөн бэлтгэл оруулсан юм.

 

Т.Энхжин анх хэдэн настайгаасаа хэрхэн энэ спорттой холбогдсон болон өнөөдрийг хүртэл гаргасан амжилтууд, ирээдүйн зорилго зэргээ хүүхдүүдэд лекц хэлбэрээр тавив. Т.Энхжинг алдаршуулах аяны мэдээллийн самбар сарын турш сургуулийн самбарт байрлав.

 

 

МЭДЭЭНИЙ ҮНДСЭН ХУУДАС РУУ БУЦАХ

 

НҮҮР ХУУДАС РУУ БУЦАХ

Share on Facebook
Share on Twitter
Please reload