© Copyright 2019 by Orkhon Khasu international school

Монгол цагаан толгойн баяраа тэмдэглэлээ

February 11, 2017

 

Зургаан настай бяцхан шавь нар маань цэцэрлэгийн тоглоомоо санан, санан хичээлийн танхимд сурагч болон  ирж байсан цаг саяхан. Харин тэд өнөөдөр хэдийн ангидаа, сургуульдаа, найзууддаа дасчээ. Энэ өдөр тэд уншиж, бичиж, бодож сурснаа аав, ээж, эмээ, өвөө, ах, эгчдээ тайлагнан 35 үсгээ бүрэн гүйцэд судалж дууссаны баяраа тэмдэглэж байна.

 

Тэд эх хэлээрээ зөв уншиж, бичиж сурснаар цаашид аливааг ойлгож, ярьж сурах, бусад хичээлүүдийг гүнзгийрүүлэн судлах суурь нь тавигдаж байгаа болохоор эрдмийн өргөө инээд хөөрөөр цалгиж, зургаан настнууд маань ээлж дараалан авьяасаа үзүүлж, цээжилсэн дуу, шүлгээ уншиж, бүжгээ бүжиглэлээ.

 

Сурч мэдэх тэмүүллээр дүүрэн бяцхан сурагчдадаа эрдмийн их далайгаар аялан илүү ихийг судалж мэдээрэй хэмээн хүсье.

 

 

МЭДЭЭНИЙ ХУУДАС РУУ БУЦАХ

 

НҮҮР ХУУДАС РУУ БУЦАХ

Share on Facebook
Share on Twitter
Please reload