
Өнөөгийн хүүхэд багачуудад өв соёл, зан заншлаа дээдлэхийн чухлыг таниулах зорилгоор БСШУСЯ-ны "Хүүхдэд зориулсан уран бүтээл"-ийн төслийн уралдаанд шалгарсан СУИС-ийн багш Я.Баяраа, Б.Хишигт нарын зохиол "Царцаа Намжил" хүүхдийн жүжгийг манай сургуулийн 1-9-р ангийн 300 гаран суралцагчид багш нарын хамтаар өнгөрсөн Бямба гарагт үзэж сонирхлоо. Уншиж, сонсож байсан үлгэрээ тайзан дээрээс үзсэн нь манай хүүхдүүдэд их сонин, сайхан байлаа.