
2016.12.26-27 өдрүүдэд 1-р ангийн суралцагчид маань англи үсгээ нүдэлж уншиж, бичиж, ярьж сурснаа сургууль, эцэг эхдээ тайлагналаа.
Энэхүү баяр дээр суралцагч бүрд богино хугацаанд амжилттай суралцсанд баяр хүргэн сургуулийн захиргаанаас дурсамж хадгалуулав. Сурагчийн ширээнд хос хэлтэй суралцаж буй бяцхан шавь нарынхаа гэгээн их үйлс нь үргэлж амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэж, баяр хүргэе.