Search

Намрын спартикиад амжилттай зохиогдлоо


2019-2020 оны хичээлийн жилийн 6-12-р ангийн дундах “Намрын спартакиад” спорт өдөрлөг маань 2019.09.28-ны өдөр Хөнгөн атлетикийн спортыг таниулах, хөгжүүлэх, өсвөрийн тамирчдын ур чадварыг нээх, хөгжүүлэх, анги хамт олны эв нэгдлийг сайжруулах зорилготойгоор амжилттай зохион байгуулагдлаа.


Энэхүү өдөрлөг маань спортын - 100 метрийн гүйлт - 200 метрийн гүйлт - Өндрийн харайлт - Гүйлтээс уртад харайлт - Хөл бөмбөг - Буухиа гүйлт гэсэн төрлүүдээр явагдсан ба суралцагчдын маань дуртай уламжлал болсон үйл ажиллагаа болсон нь суралцагчдын сэтгэл ханамжийн байдлаас харагдлаа.

Тэмцээний шилдгүүдийг танилцуулвал:

100 метрийн гүйлтийн төрөлд: Ахлах нас -эрэгтэй: Тэргүүн байр- 11б ангийн суралцагч Б.Түвшинбаяр Дэд байр - 9а ангийн суралцагч А.Ханболор Гутгаар байр - 9б ангийн суралцагч Т.Очирбат Ахлах нас - эмэгтэй: Тэргүүн байр - 12а ангийн суралцагч Б.Ариунаа Дэд байр - 10б ангийн суралцагч Л.Шинэсар Гутгаар байр - 9б ангийн суралцагч Ц.Цэндсүрэн

Дунд нас - эрэгтэй: Тэргүүн байр - 8а ангийн суралцагч Б.Төгөлдөр Дэд байр - 7б ангийн суралцагч Э.Баяржавхлан Гутгаар байр - 6б ангийн суралцагч Б.Али Дунд нас - эмэгтэй: Тэргүүн байр- 8а ангийн суралцагч А.Мөнхжин Дэд байр - 6б ангийн суралцагч Ө.Мишээл Гутгаар байр - 7в ангийн суралцагч Н.Анужин