© Copyright 2019 by Orkhon Khasu international school

Дунд сургууль

O

Орхон ХаСү дунд сургууль нь 2015 оноос Кембрижийн олон улсын дунд сургуулийн хөтөлбөрийг албан ёсоор хэрэгжүүлж эхэлсэн. Кембрижийн олон улсын хөтөлбөрийг дэлхийн 160 орчим орны 10000 гаруй сургууль хэрэгжүүлж байна. Кембрижийн олон улсын хөтөлбөрийн онцлог нь хүүхдийн нас бие сэтгэхүйн онцлогт бүрэн нийцэхээс гадна шат дараалсан хөтөлбөрүүдийн хоорондох агуулгын залгамж холбоо маш сайн байдаг. Түүнчлэн суралцагчдад чадварт суурилсан мэдлэгийг олгоход чиглэдэг.

 

Манай сургууль нь олон улсын Кембрижийн хөтөлбөрийг, Монгол улсын үндэсний хөтөлбөрийн хамт амжилттай хэрэгжүүлэн хос хэлний хөтөлбөртэй сургууль болон хөгжиж байна. Сургалтын хос хөтөлбөрөөрөө дамжуулан суралцагчдын сэтгэн бодох, мэдээлэл боловсруулах чадваруудыг сайжруулах, санах ойг тэлэх, оюун ухааны уян хатан чадвартай болгох, хэл болон соёлын хоорондын харилцааг илүү сайн ойлгодог, өөр өөр соёлуудын хооронд харьцах чадвартай болгохыг зорин ажиллаж байна.

Үндэсний боловсролын хөтөлбөрийн хүрээнд сурагч бүрийг сурах хүсэл сонирхолтой, бүтээлчээр сурах арга барилтай, насан туршдаа суралцах чадвартай, шинжлэх ухааны мэдлэг, ойлтголтыг эзэмшин, амьдрал үйлдээ хэрэглэх чадвартай үнэсний хэл, түүх, уламжлалаа хүндэтгэн, өвлөн хэрэгжүүлдэг, хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсийг дээдлэн эрхэмлэдэг, хүн, байгаль, нийгэмтэй зүй зохистой харилцдаг иргэн болон төлөвшүүлэхэд чиглэж байна.

 

Кембрижийн олон улсын дунд боловсролын хөтөлбөр нь олон улсын жишигт нийцсэн хөтөлбөр бөгөөд үндсэн 4 үе шаттай.  

 

  • Кембрижийн бага боловсрол   /5-11 нас/

  • Кембрижийн дунд боловсрол-1   /11-14 нас/

  • Кембрижийн дунд боловсрол-2   /14-16 нас/

  • Кембрижийн бүрэн дунд боловсрол  /16-19 нас/

 

 

 

 

Дунд боловсролд Кембрижийн 2 түвшний сургалт хэрэгждэг.

 

Кембрижийн дунд боловсролын 1 дүгээр түвшин / Cambridge Checkpoint/

 

Энэхүү хөтөлбөрөөр 11-14 насны буюу 6-8-р ангийн суралцагчид хичээлэлдэг бөгөөд энэхүү хөтөлбөр нь Кембрижийн дунд боловсролын 2 дугаар түвшингийн хөтөлбөр болох IGCSE хөтөлбөрөөр үргэжлүүлэн хичээллэхэд хэрэглэгдэх суурь мэдлэгийг олгодог.

6-8-р ангийн суралцагчид долоо хоногт нийт 40-43 цагийн хичээл судалдгаас 20-23 цагийн хичээлийг монгол хэл дээр, 20 цагийн хичээлийг англи хэл дээр судалдаг.

Монгол хэл дээр судалдаг хичээлүүд /6-8 ангиуд/:  Үндэсний хөтөлбөрийн бүх хичээлүүдийг судлах боломжтой.

 

Англи хэл дээр судалдаг хичээдүүд /6-8-р ангиуд/: Англи хэл, Математик, Байгалийн ухаан /биологи, хими, физикийн нэгдсэн агуулга/, газарзүй

 

Кембрижийн дунд боловсролын 2 дугаар түвшин /Cambridge IGCSE/

 

Энэхүү хөтөлбөрөөр 14-16 насны буюу 9-10-р ангийн суралцагчид хичээлэлдэг бөгөөд энэхүү хөтөлбөр нь Кембрижийн бүрэн дунд боловсролын хөтөлбөрөөр үргэжлүүлэн хэичээлэхэд хэрэглэгдэх мэдлэгийг олгодог. Суралцагчид өөрсдийн хүсэл сонирхол, авьяас чадвар, ирээдүйд суралцах мэргэжилийнхээ дагуу суралцах хичээлүүдээ сонгон суралцдаг.

9-10-р ангийн суралцагчид долоо хоногт нийт 45 цагийн хичээл судалдгаас 17 цагийн хичээлийг монгол хэл дээр, 28 цагийн хичээлийг англи хэл дээр судалдаг.

Монгол хэл дээр судалдаг хичээлүүд /9-10 ангиуд/:  Үндэсний хөтөлбөрийн бүх хичээлүүдийг судлах боломжтой.

Англи хэл дээр судалдаг хичээдүүд /9-10-р ангиуд/: Англи хэл, Математик, Биологи, Хими, Физик, Газарзүй, ICT, Бизнес судлал, Арт дизайн

 

Кембрижийн бүрэн дунд боловсролын түвшин /Cambridge A level/

 

Энэхүү бүрэн дунд боловсролын хүрээнд хөтөлбөрөөр 11-12-р ангийн суралцагчид хичээлэлдэг.

Монгол хэл дээр судалдаг хичээлүүд /11-12 ангиуд/:  Үндэсний хөтөлбөрийн бүх хичээлүүдийг судлах боломжтой.

Англи хэл дээр судалдаг хичээлүүд /11-12-р ангиуд/: Англи хэл, Математик, Биологи, Хими, Физик, Газарзүй, ICT, Бизнес судлал

 

Гадаадын их дээд сургуульд элсэн суралцахыг зорьж буй суралцагчдад зориулан заагддаг хичээлүүд: Toefl, New SAT, SAT Math subject 1 and 2, SAT physics subject