Search
Шинэ хичээлийн жилийн эхний хонх цангинав
- admin admin

- Sep 12
- 1 min read
2025–2026 оны хичээлийн жилийн нээлтийн баяр амжилттай болж өнгөрлөө.
Энэ жил 120 бяцхан сурагч 1-р ангид элсэн орж, анхны хонхыг 1а ангийн Б.Бадмаараг, Г.Түшиг, 1б ангийн М.Ивээлт-Од, М.Азжаргал, 1с ангийн Ө.Ренчин, Г.Нарангоо, 1д ангийн Г.Ончит, Б.Мөнх-Энэрэл нар цохилоо.
Шинэхэн сурагчидтай хамт амжилтаараа төгсөгчдөө манлайлж буй Улсын Биологийн олимпиадын хүрэл медальт, Кембрижийн AS Level шалгалтад гурван хичээлээр хамгийн дээд А үнэлгээ авсан 12с ангийн сурагч Б.Батбилэг, Улсын Газарзүйн олимпиадын алтан медальт, Монгол Улсаа олон улсын газарзүйн олимпиадад амжилттай төлөөлсөн 12а ангийн сурагч Ц.Бүрэнбаяр нар анхны хонхны дууг эгшиглүүлэв.
Орхон ХаСү сургууль маань 1420 сурагч, 130 багш ажилтантайгаар шинэ хичээлийн жилээ эхлүүллээ.



































Comments