Орхон ХаСү сургууль SP Jain-ийн төлөөлөгчийг хүлээн авлаа!
2024 оны 11-р сарын 29-ний өдөр Орхон Хасү сургууль "SP Jain School of Global Management"-ийн Бакалаврын хөтөлбөрийн Оюутан Элсэлтийн дэд захирал Кен Кангийг хүлээн авч уулзлаа. Тэрээр 11, 12-р ангийн сурагчидтай уулзаж SP Jain сургуулийн санал болгодог өвөрмөц боломжуудын талаар танилцуулсан юм. Уулзалтын үеэр ноён Канг тус сургуулийн хөтөлбөрүүд, элсэлтийн шаардлага, тэтгэлэг болон SP Jain-ийн сургалтын давуу талуудын талаар ярьж, сурагчдын асуултад хариулж, оюутны амьдрал, дадлага, төгссөний дараах карьерын боломжуудын талаар мэдээлэл өгсөн юм.
SP Jain School of Global Management бол дэлхийн хэмжээний нэр хүндтэй бизнесийн сургууль бөгөөд Дубай, Мумбай, Сингапур, Сидней хотуудад салбар кампустай. SP Jain нь оюутнуудад олон улс дамнасан суралцах боломж олгож, олон соёлын туршлага хуримтлуулан, дэлхийн жишигт нийцсэн хандлагыг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлдэг.
Ноён Канг үнэтэй мэдээлэл хуваалцаж, сурагчдад урам зориг өгсөнд бид туйлын талархаж байна.

Comments