© Copyright 2019 by Orkhon Khasu international school

Бага сургууль

Манай бага сургуулийн хөтөлбөр нь монгол, англи хэл дээр явагддаг. Сургалтын хос хөтөлбөрөөрөө дамжуулан даяаршиж буй өнөөгийн нийгэмд хүүхдийг боловсролтой иргэн болгож төлөвшүүлэх, манлайлагч байх, ёс зүйтэй, нийгэмд тустай хүн болгохыг зорихын сацуу бие бялдар, оюун ухааны хувьд эрүүл байхад зайлшгүй хэрэгтэй мэдлэг, ур чадвар, онцлогийг эзэмшүүлэхийн төлөө ажиллаж байна.

 

Бага боловсролын хөтөлбөр нь эх хэл болон англи хэлний суурь чадамжийг эзэмших, хүн төрөлхтний хөгжил, соёлын үнэт зүйлсээс суралцах боломжийг бүрдүүлэн,  хүүхэд бүрийг сурах арга барилтай, авьяас чадвараа нээн хөгжүүлдэг, суралцах тэмүүлэлтэй, бүтээлч сэтгэлгээтэй болж төлөвшүүлэхэд чиглэнэ.

Бага сургууль нь 1-3 –р анги, багын ахлах анги 4-5-р ангиуд гэсэн бүтэцтэй байдаг. 

1-5-р ангийн суралцагчид долоо хоногт нийт 35 цагийн хичээл судалдгаас 19 цагийн хичээлийг монгол хэл дээр, 16 цагийн хичээлийг англи хэл дээр судалдаг.

Монгол хэл дээр заагдаж буй хичээлүүд: Монгол хэл, Математик, Хүн орчин, Хүн байгаль, Зураг, Бүжиг, Хөгжим, Биеийн тамир, Технологи

Англи хэл дээр заагдаж буй хичээлүүд: Англи хэл, Математик, Байгалийн ухаан

Сургалт дэмжих үйл ажиллагаа: Иргэний боловсрол, Амьдрах чадварт суралцах үйл ажиллагаа, хичээлээс гадуурх үйл ажиллагаа

Хөгжүүлэх хичээлүүд болох зураг, бүжиг, хөгжим, биеийн тамир гэсэн хичээлүүдийг мэргэжлийн багш нар ордог. Мөн 4-5-р ангиудад монгол хэл, математикийг тухайн хичээлээр төрөлжсөн багш нар заадаг.

Бага сургуулийн дүнгийн үнэлгээг тухайн сурагчийн идэвх, чадвар дээр тулгуурлан дүг­нэ­дэг бөгөөд багш нар хүүхэд бүрийг ямар түвшинд суралцаж байгааг илүү тодор­хой болгож дүнгийн хуудсыг тайлбарын хамт улирал бүр эцэг эхэд нь илгээдэг.

 

Манай сургууль хүүхдэд гэрийн даалгаврыг оновчтой зөв өгөх нь хүүхдийн сурлагын чанарт сайнаар нөлөөлөх хүчин зүйл гэж үзэн, гэрийн даалгаврыг өгөх төлөвлөлт дээр бүх хичээлийн багш нар уялдаа холбоотой ажилладаг.

 

Нэг өдөрт гүйцэтгэх  гэрийн даалгаврын хэмжээ:

  • —  1-р анги:  30-35 минут

  • —  2-р анги:  35-40 минут 

  •       3-р анги   40-45 минут         

  • —  4-р анги:  50-55 минут 

  • —. 5-р анги : 55-60 минут

Бага сургуульд нийт 10 бүлэгт 220 суралцагчид суралцаж байна. Бүх ангийн хичээл өглөө 08:00 эхэлж, 14:00 цагт дуусдаг бөгөөд хичээлийн дараа суралцагчид 10 гаруй төрлийн дугуйлангаас сонгон хичээллэдэг.