© Copyright 2019 by Orkhon Khasu international school

Орхон ХаСү хос хэлний хөтөлбөртэй дунд сургуульд элсэхийг сонирхож буй бүх хүүхдүүдэд манай сургуулийн үүд хаалга хичээлийн жилийн туршид нээлттэй байх болно. Та бүхэн доорх элсэлтийн процесстой танилцана уу.

АЛХАМ 1 - ЭЛСЭГЧИЙН СУУДАЛ

Таны элсэн орохыг сонирхож буй ангид элсэлт авах суудал байгаа эсэхийг та элсэлтийн үйл ажиллагаа хариуцдаг сургалтын менежерүүдтэй холбогдон тодруулна уу. (Холбоо барих) Хэрэв суудал байгаа тохиолдолд та элсэлтийн процессуудыг цааш үргэлжлүүлнэ үү.

АЛХАМ 2 - ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛИЙН ХУУДАС

Та элсэгчийн бүртгэлийн хуудсыг татаж аван сургуулийн элсэлт хариуцсан сургалтын менежерүүд рүү имэйлээр явуулахаас гадна биеэр авчирч өгч болно. 

АЛХАМ 3: ЭЛСЭЛТИЙН ХУРААМЖ

Та элсэлтийн хураамж болох 30000 төгрөгийг санхүүгийн албанд төлж, төлбөрийн баримтыг элсэлтийн үйл ажиллагаа хариуцсан сургалтын менежерт өгнө. Элсэлтийн бүртгэлийн хураамжийг буцаан олгохгүй.

АЛХАМ 4: ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТ

Манай сургуульд элсэхийг хүссэн бүх суралцагчдад өөрийгөө дахин дайчлан суралцах боломжийг олгох үүднээс элсэлтийн шалгалтын босгыг өндөр тогтоохгүй байхыг зорьдог. Гэсэн хэдий ч элсэгчийн сул суудлын тооноос хамаарч шалгалтын дүнг дээрээс доош жагсаан, суудлын тоонд тааруулан элсэгчийг шалгаруулж авах тохиолдол гардаг бөгөөд энэ тохиолдолд элсэлтийн шалгалтын босго онооны үнэлгээ өндөр болдог.

Шалгалт өгөх хичээлүүд: 1-5-р ангид элсэх суралцагчаас монгол хэл, математик, англи хэлний (өмнө нь англи хэл судалж байсан бол) шалгалт тус тус авна. 6-12-р ангид элсэх суралцагчаас математик, англи хэлний шалгалт тус тус авна.

Шалгалтын хэлбэр: бичгээр

Шалгалтын хариу: 1-2 өдрийн дотор гарах бөгөөд тантай холбоо барин шалгалтын хариуг мэдэгдэнэ. Элсэлтийн шалгалтын дүнгээр суралцагч манай сургуульд элсэх боломжтой болсон тохиолдолд та дараах алхмуудыг гүйцэтгэх болно.

АЛХАМ 5: БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
  • - Сурагчийн хувийн хэрэг

  • - Сурагчийн төрсний гэрчилгээний хуулбар

  • - Эцэг, эх, асран хамгаалагчийн иргэний үнэмлэхний хуулбар

  • - 2% зураг

  • - БСШУСЯ-ны мэдээллийн санд бүртгэгддэг дэлгэнгүй судалгааний маягт

Элсэлтийн процесс