top of page
Дугуйлан

Манай  сургууль нь хүүхэд  бүрийн авьяасыг бүх талаар нь хөгжүүлэх, өөрийгөө танин мэдэх, амжилтанд хүрэх суурийг тавих, бие бялдрын өв тэгш хүмүүжил олгох зорилгоор хичээлээс гадуурх 10 гаруй  төрлийн секц, дугуйлан, клубуудыг хичээллүүлдэг бөгөөд хичээлийн жилийн төгсгөлд тухайн жилийн дугуйлан,секцүүдийн тайлан хамгаалалт болдог.  

 

Хүүхэд бүр өөрийн  хүсэл сонирхол дээрээ  тулгуурлан  дугуйлангаа сонгон хамрагдаж өөрийнхөө авьяасыг нээн илрүүлж, хөгжүүлэх боломжийг бүрдүүлдгээс гадна тэднийг  урамшуулан, аливаа сайн үйлдэл, сонголт дээр нь улам илүү урам зори­гийг хайрладаг.

 

Тэдний урлаг, спортын мэдрэмжээр дамжуулан хүний амьдралын сайхан,  утга учрыг хамт олноороо мэдрэх, өөрөөрөө болон найз нөхдөөрөө бахархах  хувь хүний  зан чана­рыг төлөвшүүлэх нь  манай сургуулийн  дугуйлангийн сургалтын онц­логт туссан байдаг. 

Дугуйлангийн төрөл: Бүжгийн дугуйлан, Хөгжмийн дугуйлан, Найрал дууны дугуйлан, Зургийн дугуйлан, Сагсан бөмбөгийн дугуйлан, Бадминтоны дугуйлан, Хөл бөмбөгийн дугуйлан, Шатрын дугуйлан, ICT дугуйлан, Speaking club.

БҮЖГИЙН ДУГУЙЛАН

Бүжгийн дугуйлангаар дамжуулж суралцагчдыг төлөвшүүлэх, олны дунд биеэ зөв авч явах, гоо сайхныг мэдрэх, тэвчээртэй болох, эрүүл чийрэг хөгжих, олон төрлийн бүжигт суралцах, бүжгийн хэмнэлийг мэдэрч бүжиглэх арга барилд суралцуулахыг зорьдог.

 

Дугуйлангийн суралцагчдын нас, биеийн онцлогоос хамаарч тэдэнд тохирох бүжгүүдийг заадаг бөгөөд суралцагчид маань Цэнгээнт бүжиг, Орчин үеийн бүжиг, Монгол ардын бүжгүүд болох “Чуулбар”, “Монгол бүсгүй”, “Жалам хар”, “Сугсраан донж”, “Шигшрэгт”, “Казак”гэх мэт болон Сонгодог бүжгийн дасгалуудыг бүрэн гүйцэт эзэмших юм. 

Хичээллэх хугацаа: Долоо хоногт нэг удаа орохдоо 1 цаг 30 минут үргэлжилнэ.

Удирдан хичээллүүдэг багш: Хөгжмийн багш М.Дөлгөөн

ХӨГЖМИЙН ДУЙГУЛАН

Хөгжимгүйгээр хүний амьдралыг төсөөлшгүй бөгөөд даяаршиж буй энэ соёлт ертөнцийн хаана ч хөлөө олон амьдрах чадвартай дэлхийн иргэнийг төлөвшүүлэхэд хамгийн нөлөөтэй урлагийн нэгэн томоохон төрөл бол хөгжим юм.

Суралцагчдын хүсэл, сонирхол, хэрэгцээнд нийцүүлэн Хаан хуур хөгжим, Морин хуур хөгжим, гитар хөгжмийн дугуйлангууд ганцаарчилсан хэлбэрээр долоо хоногт 2 удаа 40 минутаар хичээллэдэг. 

Төгөлдөр хуур хөгжмийн дугуйлангаар суралцагчид маань Монголын алдарт хөгжмийн зохиолчдын төгөлдөр хуур хөгжимд зориулсан бүтээлүүд болон дэлхийн сонгодог хөгжмийн зохиолчид болох Моцарт, Бетховен,Гайда, Шопен, Шуман, Ричард Олаудерманы төгөлдөр хуурт зориулсан этюд, аяз, симфони, песня зохиолуудаас суралцаж байна.

Удирдан хичээллүүлдэг багш: Хөгжмийн багш Г.Туяацэцэг

НАЙРАЛ ДУУНЫ ДУГУЙЛАН

Найрал дууны дугуйлангаар суралцагчид маань хоолой салгаж дуулах, акапела дуулах, хэл яриа зүгшрүүлэх дасгалуудыг хөгжмийн аянд оруулж дуулах аргуудыг эзэмшиж байна.

 

Дугуйланд хамрагдсанаар суралцагчид бусадтай харилцах, олон нийтийн газар биеэ зөв авч явах, бусдыг сонсож, хүндэтгэж, хайрлах соёлд суралцдаг. Мөн найрал дууны удирдаач багшийн гарын схемийн хөдөлгөөнийг ойлгож мэдэрч дуулах чадвартай болохоос гадна хөгжмийн онолын мэдлэгээ сайжруулж байна.

Хичээллэх хугацаа: Долоо хоногт нэг удаа орохдоо 1 цаг 30 минут үргэлжилдэг.

Удирдан явуулдаг багш: Хөгжмийн багш Г.Туяацэцэг

ЗУРГИЙН ДУГУЙЛАН

Дүрслэх урлагийн дугуйланд хамрагдсанаар суралцагчид маань үндэсний болон хүн төрөлхтөний нийтлэг үнэт зүйлийг эрхэмлэдэг, өөрийн сонирхолдоо хөтлөгдөж өргөн хүрээнд ургуулан бодох, сэтгэх, ур чадвараа хөгжүүлэн зурах дүрслэх үйлээр сайхан бүхнийг мэдэрч сэтгэлийн таашаал авахын зэрэгцээ өөрийгөө илэрхийлэх, асуудлыг шийдвэрлэх зэрэг амьдралаас урган гарсан бодит арга барилд суралцана.

Хичээллэх хугацаа: Насны ангилал тус бүрээр долоо хоногт нэг удаа орохдоо 1 цаг 30 минут үргэлжилнэ.

Удирдан хичээллүүлдэг багш: Зургийн багш Д.Наранжаргал

САГСАН БӨМБӨГИЙН ДУГУЙЛАН

Сагсан бөмбөгийн дугуйлангийн сургалт нь олон улсын дүрэм,  шинэчлэл, хөгжлийн дагуу судалгаа дүгнэлт хийж явагддаг.

 

Дугуйлангийн сурагчдын ур чадвар жилээс жилд  ахиж, амжилт гаргасан тамирчид спортын цол зэрэгтэй төгсөхөөс гадна Орхон их  сургууль болон бусад их дээд сургуульд суралцах урилга болон 

төлбөрийн хөнгөлөлт авсаар байна.

Дугуйлангаас ур чадвараараа ахиц гаргасан тамирчид сургуулийн шигшээ багт багтаж дүүрэг болон хотын тэмцээнд оролцохоос  гадна Орхон их сургуулийн Sharks багийн бүрэлдэхүүнд багтаж  Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос жил бүр зохион явуулдаг sprite лигт оролцдог билээ.

Хичээллэх хугацаа: Насны ангилал тус бүрээр долоо хоногт нэг удаа орохдоо 2 цаг үргэлжилнэ.

Удирдан хичээллүүлдэг багш: Биеийн тамирын багш Э.Батбямба

АГААРЫН ТЕННИСНИЙ ДУГУЙЛАН

Хөдөлгөөний дутагдалд орох, нүдний хараа муудах зэргээс урьдчилан сэргийлэх бага наснаасаа  өөрийн эрүүл мэндээ хамгаалах хамгийн үр дүнтэй  хөдөлгөөнт спорт тоглоом бол бадминтон буюу агаарын теннис юм.

Бадминтоны дугуйланд суралцсанаар бадминтоны ерөнхий дүрэмтэй танилцаж, цохиурт тоглоомоор тоглож сурах бөгөөд хараа, орон зайн баримжаа болон  тэнцвэрийн мэдрэмж илүү хөгжиж , бусадтай хамтрах чадвар төлөвшин,  эрүүл чийрэг бие бялдартай, өөртөө итгэлтэй болдог.

Хичээллэх хугацаа: Насны ангилалаар долоо хоногт 1 удаа орохдоо 1цаг 30 минут үргэлжилдэг.

Хичээллүүлдэг багш: Бадминтоны холбооны дасгалжуулагч багш Ууганбаяр 

ХӨЛ БӨМБӨГИЙН ДУГУЙЛАН

Хөл бөмбөгийн дугуйланд хамрагдсанаар хүүхэд бүхэн хөл бөмбөгийн анхан шатны арга техник эзэмшихээс гадна, олон төрлийн элемент, дасгал хөдөлгөөн хийж, хөл бөмбөгийн гайхамшиг баяр баяслыг мэдрэх боломжтой.  

 

Хүүхэд бага наснаасаа эхлэн хөл бөмбөгөөр хичээллэснээр бие нь эрүүл чийрэг өсөж,  хөдөлгөөний эвсэлтэй болдог бөгөөд олон төрлийн дасгал хийж  цагийг үр бүтээлтэй өнгөрөөнө. Мөн багийн спорт учраас нэгдмэл санаатай болж багаар ажиллаж сурахаас гадна хүүхдийн хамтач нөхөрсөг зан чанар төлөвшихөд ихээр нөлөөлдөг.

 

Хичээллэх хугацаа: Насны ангилал тус бүрээр долоо хоногт 2 удаа орохдоо 1 цаг 30 минут үргэлжилдэг.

Хичээллүүлдэг багш: МХБ–ийн холбооны ахлах дасгалжуулагч багш З.Баттулга 

ШАТРЫН ДУГУЙЛАН

Шатар бол оюуны спорт бөгөөд хөтөлбөрийн дагуу сургалт явуулсны үр дүнд хүүхдийн сэтгэлгээний түвшин эрс дээшилж ялангуяа математик болон байгалийн шинжлэх ухааны хичээлдээ сайжирдаг нь шатар хөгжсөн олон орны туршлагаар батлагдсан билээ. Шатар тоглосноор тархины үйл ажиллагаа сайжирч, оюун санаа нь сэргэн, ямар ч асуудлыг олон талаас нь харж шинждэг, ухаарч ойлгодог, оюунлаг иргэн болох ач холбогдолтой.

 

Шатарчин хүн: • Хамгийн зөв шийдвэр гаргалгааг гаргана. • Амьдрал дээрч эрсдэл бага гаргана. • Авах гээхийн ухаанд суралцана. • Ялж ялагдаж сурна. • Үнэнч шударга, зоригтой болно. • Үнэлж дүгнэх чадвартай болно.

 

Хичээллэх хугацаа: Анхан болон ахисан түвшний сургалт тус бүр 7 хоногт 2 удаа нийт 4 цагаар ордог. 

Удирдан хичээллүүлдэг багш: Спортын мастер Т.Гантөмөр, бага ангийн багш С.Алимаа

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ДУГУЙЛАН

Мэдээлэл, харилцаа холбооны технологийн хөгжил нь бидний амьдралын хэв маяг, хандлага, ертөнцийг үзэх үзлийг өөрчилж, тэдгээр өөрчлөлт, тэр дундаа шинэ технологийн хэрэглээнд  дасан зохицох шаардалагатай болсон. Иймд комьпютерийн мэдлэгээ дээшлүүлэх төрөл бүрийн хэрэглээний программуудыг судалж эзэмших хэрэгцээтэй болсон.

Одоо үеийн арга барил, чадвар, программ хангамжийг ашиглан суралцагчдад орчин үетэйгээ хөл нийлүүлэн суралцах боломжийг олгох зорилоготой.

Хичээллэх хугацаа: Долоо хоногт нэг удаа 1 цаг 30 минутаар ордог. 

Удирдан хичээллүүлдэг багш: Мэдээлэл зүйн багш Дагийцэеэ

АНГЛИ ХЭЛНИЙ ЯРИАНЫ КЛУБ

Мэдээлэл, харилцаа холбооны технологийн хөгжил нь бидний амьдралын хэв маяг, хандлага, ертөнцийг үзэх үзлийг өөрчилж, тэдгээр өөрчлөлт, тэр дундаа шинэ технологийн хэрэглээнд  дасан зохицох шаардалагатай болсон. Иймд комьпютерийн мэдлэгээ дээшлүүлэх төрөл бүрийн хэрэглээний программуудыг судалж эзэмших хэрэгцээтэй болсон.

Одоо үеийн арга барил, чадвар, программ хангамжийг ашиглан суралцагчдад орчин үетэйгээ хөл нийлүүлэн суралцах боломжийг олгох зорилоготой.

Хичээллэх хугацаа: Долоо хоногт нэг удаа 1 цаг 30 минутаар ордог. 

Удирдан хичээллүүлдэг багш: Мэдээлэл зүйн багш Дагийцэеэ

Anchor 1
Anchor 2
Anchor 3
Anchor 4
Anchor 5
Anchor 6
Anchor 7
Anchor 8
Anchor 9
Anchor 10
bottom of page